Петровис компани Евро-5 стандартын Арктикийн өвлийн түлшийг УБ хотын ШТС-уудаар хэрэглэгчиддээ нийлүүлж байгаатай холбоотойгоор тус компанин УБ хотыг хариуцсан захирал Х.Бацаггэрэлтэй уулзаж, шинэ бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Евро-5 стандартын Арктикийн өвлийн түлшний талаар хэрэглэгчиддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Манай компани 45 градусын хүйтэнд тэсвэртэй Арктикийн Евро-5 стандартын өвлийн түлшийг Беларус улсаас нийлүүлж байна. Уг түлшний давуу тал нь цетан тоо өндөр учир түлшний ноцолт дээшилнэ, энгийн дизель түлштэй харьцуулахад хүхрийн агууламж 40 дахин бага, хөдөлгүүрээс гарах азотын исэл 30 хувь, бусад хорт нэгдлүүд 80 хувь хүртэл буурна. Мөн хөдөлгүүрийн элэгдлийг бууруулж, тосны зарцуулалтыг багасгадаг юм.
Гол онцлог давуу тал нь хүйтэн бүсийн цаг агаарт зориулсан -45 градуст тэсвэртэй, Евро-5 стандартын өндөр чанартай түлш юм. Энэ өвөл ерөнхийдөө хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвөөс мэдээлж байгаа. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж, хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.
Уг шинэ бүтээгдэхүүнийг УБ хотын Петровисын хотоос гарах чиглэлийн ШТС-уудаар борлуулж байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 33-05-05 хэрэглэгчийн утаснаас лавлаж болно.
Евро-5 стандартын тухай ойлголт мэдээллийг хэрэглэгчид сонирхож байгаа болов уу ?
Eвропын Xолбооны улс орнууд болон АНУ, Япон, Солонгос зэрэг улсад сүүлийн арван жилд хорт утааны хууль тогтоомжоо улам чангатгаж ирсэн. Анх 1993 онд “Euro 1” стандартаас эхэлсэн бол 1996 онд “Euro 2”, 2001 онд “Euro 3”, 2006 онд “Euro 4”, 2009 оны 10-р сараас “Euro 5” стандартыг тус тус нэвтрүүлсэн. Харин 2013 он гэхэд “Euro 6” стандартыг нэвтрүүлэхээр болж байна. Евро стандартын гол зорилго нь азотын ислүүд (NOx), хатуу биетүүд (PM) ялгаруулах түвшинг бууруулахад чиглэсэн. Европын Холбоо, Япон, Солонгос, АНУ-аас гадна олон орнууд өөрсдийн хорт утааны хууль тогтоомжоо улам чангатгаж байна. Ингэхдээ Европын стандарттай нийцүүлж хууль тогтоомжоо боловсруулж байгаа. Жишээ нь Энэтхэг “Euro 3”-г 2010 онд, БНХАУ “Euro 3”-г 2007 онд, “Euro 4”-г 2010 онд нэвтрүүлсэн. Бразил “Euro 4”-г 2009 онд. БНСУ, Австрали нар “Euro 4”-г 2008 онд тус тус нэвтрүүлээд байна.
Манай улсын хувьд?
Монгол улсыг шатахуунаар хангадаг гол бэлтгэн нийлүүлэгч “Роснефть” компаний Ангарск үйлдвэр нь Евро-2 стандартын түлш, шатахууныг манай нефть импортлогч компаниудад нийлүүлдэг. Монголчууд Евро-2 стандартын шатахуунуудыг хэрэглэж байгаа. Евро-2 стандартын өвлийн түлшний царцах температур нь -35 градус байдаг.
Харин манай Петровис компанийн хувьд Евро-5 стандартын өвлийн түлшнээс гадна өнгөрсөн жилийн 7-р сараас Евро-5 стандартын зуны түлш, АИ-92, АИ-95, АИ-98 төрлийн шатахуунуудыг Беларус, Литви, Солонгос улсаас авч, УБ хот болон Дархан, Эрдэнэт зэрэг хот суурин газруудын ШТС-уудаар борлуулж байгаа юм.
Brinil***ce for free; your parents must be a sweetheart and a certified genius.