Эмч нар өлсгөлөн зарлагчдыг зогсоожээ
Нийтэлсэн: 2013-01-11 02:48:09
Сүхбаатар дүүргийн эмнэлэг өөрийн эрх мэдлийн хүрээнд өлсгөлөн зарлахаар бэлтгэж байсан эмэгтэчүүдийг болиулжээ. Баянхонгор, Орхон зэрэг аймгаас ирсэн таван эмэгтэй нэгдсэн хорих 401 дүгээр ангид хоригдож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулах зорилгоор өлсгөн зарлахаа мэдэгдэж зохих журмын дагуу эмнэлгийн шинжилгээнд оржээ. Гэтэл бүгд ямар нэгэн хүнд суурь өвчтэй болох нь илэрсэн агаад энэ нь өлсгөлөнд хурцаар илрэх өндөр магадлалтай тул эмч нар өлсгөлөн зарлахыг нь хориглосон гэнэ.
NUUTS.MN