“Анод” банкны захирлуудад ял оноожээ
Нийтэлсэн: 2013-01-11 02:36:13
Хоёр жил гаруй үргэлжилсэн хэрэгт шүүх ял оноожээ. 1200 хувьцаа эзэмшигчдыг залилсан гэх “Анод” банкны дампуурлын буруутанг тогтоож ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял ноогдуулжээ. Хариуцагчид чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр тогтоожээ. Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан .Энххуягийн хэргийг хэрэгсэхгүй болосон нь шүүх хурлын үеэр бусад яллагдагчдын ар гэрнийхний уур бухимдлыг төрүүлжээ.
NUUTS.MN