Төсвийн сайд нь орлогоо нуугаад баригджээ
Нийтэлсэн: 2013-01-11 01:26:36
Төсөв татвараас бүрддэг. Тэгвэл төсөв хариуцсан төрийн өндөр дээд албан тушаалтан хамгийн шударга татвар төлөгч байх учиртай ч Францын Төсвийн сайд нь орлогоо нуун дарагдуулж байсан нь илэрчээ. Парисын прокурорын газар сайд Жером Каюзакд хэрэг үүсгэсэн агаад тэрээр 2010 онд Швейцарын банканд дахь их хэмжээний мөнгөө нууцаар Сингапур луу шилжүүлсэн нь тогтоогдсон гэнэ. Парисын прокурорын газар сайд Жером Каюзакд хэрэг үүсгэсэн агаад тэрээр 2010 онд Швейцарын банканд дахь мөнгөө нууцаар Сингапур луу шилжүүлсэн нь тогтоогдсон гэнэ. Эрхэм сайдтан мэдээж үүнийг эсэргүүцсэн агаад улс төрийн зорилготой үйл ажиллагаа гэж мэдэгджээ. Түүний татварын булхайг эрэн сурвалжлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Mediapart гэдэг сайт анх олон нийтэд дэлгэжээ. Каюзак сайд баячуудыг эх орноосоо зугтаахад хүргэсэн 75 хувийн татварын санаачлаг ч нь гэнэ.
NUUTS.MN