Бразилийн шөнийн эрвээхэйнүүд англи хэл сурч байна
2014 онд болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Олимпиадад бүх Бразили даяараа бэлдэж байна. Рио-де-Жанейро болон бусад хотуудад англи хэлний курс дамжаа ачааллаа дийлэхээ байж суралцахыг хүсэгчид урт дараалал үүсгээд байгаа гэнэ. Багш нар нь амралтын өдрөөрөө хүртэл ажиллаж байгаа ч багшлах хүмүүс дутагдах болжээ. Ялангуяа биеэ үнэлэгчид маш идэвхтэйгээр суралцаж эхэлжээ. Бразилийн томоохон хотын нэг Белу-Оризонтид дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах хоёр ч тэмцээн болох бөгөөд биеэ үнэлэгчдийн ҮЭ нь зохион байгуулаад үнэгүй дамжаа хичээллүүлж байгаа гэн. ҮЗ-дээ бүртгэлтэй дөрвөн мянган бүсгүйчүүдээс 320 нь англиар ярьчихдаг болж. Үүнээс жишээ авсан бусад томоохон хотын шөнийн эрвээхэй нарын ҮЭ иймэрхүү дамжаа зохион байгуулж байгаа гэнэ.
NUUTS.MN