Англи хос 30 удаа хурим хийжээ
Нийтэлсэн: 2013-01-09 10:35:09
Сара болон Алекс Пилинг хэмээх Йорширын залуу хос дэлхий улс үндэстэн бүрийн ёс заншлаар 30 удаа хуримлахын тулд дэлхийг тойроод иржээ. Тэд аялалынхаа явцад очсон орон бүртээ нутгийн ёс заншлын дагуу хуримласан гэнэ. Үүнд мэдээж маш их зардал гарсан тул нөхөр нь хувьцааныхаа нэлээд хэсгийг зарахад хүрсэн ч харамсаагүй аж. Тэд эхлээд Манчестэр хотод англи маягаар хуимлаад дараа Канадад очиж тэндхийн заншлаар хурим хийжээ. Тэгээд Өмнөд Африк, Морокко, Гайтид хуримлаад дараа Өмнөд Америкийн хэд хэдэн орноор дайрч эцэст нь Японд ази маягийн хурим хийсэн гэнэ.
NUUTS.MN