Хэрэгтнүүд архи үйлдвэрлэгчдийг буруутан болгожээ
Нийтэлсэн: 2013-01-09 02:22:34
Айдахо мужийн шоронд янз бүрийн хугацатай хорих ял эдэлж байгаа 5 хэрэгтэн архи пиво үйлдвэрлэгч компаниас 1 тэрбум долларын нөхөн төлбөр нэхэж шүүхэнд ханджээ. Тэд гэмт хэрэг хийхдээ бүгд согтуу байсан агаад архи үйлдвэрлэгчдээс болж амьдралынхаа үнэт жилийг шоронд өнгөрүүлж байгаа тул мөнгө өгөхийг шаарджээ. Хүн амины хэргээр 15 жил сууж байгаа Кейт Браун багаасаа архи ууж эхэлснээс л гэмт хэрэгтэн болсон гэж үздэг гэнэ. Түүний камерын найз Жереми 20 жилийн ялтай агаад согтуудаа юугаа мэдэхгүй үедээ гэмт хэрэг хийсэн тул бас л архи үйлдвэрлэгчид буруутай гэнэ. Хэрвээ Miller brewing гэдэг үйлдвэрийн архийг уугаагүй бол хэзээ ч хүн буудахгүй байсан гэж нэхэмжлэлдээ бичжээ. Харин өмгөөлөгчид хэрэгтнүүдийг энэ заргад ялах магадлал тун бага гэдгийг ойлгуулах гээд чадаагүй аж.
NUUTS.MN
