МАН-ын хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг баривчилжээ
Нийтэлсэн: 2013-01-09 02:17:37
Ганц МАХН-ынхныг барьдаггүй гэдгээ эрх баригчид харуулж МАН-ын мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг баривчилан саатуулж Ганцад хорьжээ. Тэрээр намынхаа Бага хурлын гишүүн агаад өнгөрсөн онд Г.Занданшатарын дэвшүүлэлтээр МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга болсон юм. Баривчлагдсан шалтгааныг өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Орхон-Уул аймагт нэр дэвшсэн н.Улаанхүү гэгчийг хүн алсан хэмээн онц ноцтой хэрэгт гүтгэсэн гэсэн хэмээн тайлбарлаж байна. Б.Цогтгэрэл нь энэ аймгаас Бага хуралд сонгогдсон аж. Тэрээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Ц.Элбэгдоржыг солонгосчуудаас мөнгө босгосон гэх баримт, бичлэг дэлгэн золтой л унагаачих дөхсөн билээ.
NUUTS.MN