340 мянгын санхүүжилт тасрахгүй
Нийтэлсэн: 2013-01-08 06:07:13
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 340 мянган төгрөгний санхүүжилт дуусаж магадгүй тул түргэн авах хэрэгтэй гэсэн яриа олны дунд тархан олгож байгаа банкны ачааллыг нэмэгдүүлжээ. Тэгвэл энэ мөнгөний хөрөнгийн эх үүсвэрийн асуудал найдвартай шийдэгдсэн тул ингэж яарч сандралгүй дуртай үедээ авч болохыг холбогдох албаныхан мэдэгдэж байна. Энэ мөнгийг нийт 326 мянган авах агаад үүнд шаардлагатай 114.8 тэрбум төгрөг улсын төсөвд суусан тул мөнгө дуусах ойлголт байхгүй агаад хэзээ ч авсан болох аж.