Израйль 2025 онд мөхнө гэжээ
Нийтэлсэн: 2013-01-08 00:42:16
Америкийн тагнуулын алба төрийн Департаментдаа танилцуулсан нууц илтгэлдээ Ойрх Дорнод дахь гол холбоотой болох Израйлиа 2025 онд мөхнө гэсэн гэж дүгнэжээ. Энэ тухай мэдээлэл задарсан нь өдгөө шуугиан дэгдээгээд байна. Эргэн торйонд орших лалын ертөнцтэй ганцаараа шахуу үзэлцэж байгаа энэ улс хүн амзүйн асуудлаас болж устах бололтой. Жүүд нар Европ, Америк, Орос гээд дэлхийн өнцөг бүрээс нүүж ирэн шинээр улсаа байгуулсан ч одоо буцан нүүх урсгал эхэлжээ. Хөрш лалын орнуудад Израйлийг үзэн ядах үзэл ихэссэн нь ирээдүйд дайн дэгдэж магадгүй гэсэн айдаст автуулжээ. Үүнээс гадна хүн амын өсөлт нь зогсоод байхад арабуудын тоо эрс нэмэгдэж байна. Дээр нь үржил шим муутай нутагтай байгалийн баялаггүй зэрэг нь улс орных нь эдийн засгийн улам бүр сульдаах болжээ. Иймд олон жүүд аюулгүй тайван газар хэмээн Европ, Америк руу буцан нүүж эхэлжээ.
NUUTS.MN