Томхон хоёр шүүх хурал болно
Нийтэлсэн: 2013-01-07 01:51:02
Чингэлтэй дүүргийн шүүхэд Малайз улсын иргэн Су Го Шин нарын 3 хүнд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ. Тэд үгсэн тохиролцож бүлэглэх замаар Монгол улсад хуурамч төлбөрийн карт оруулж ирэн 2012 оны 3-4-р сарын хооронд нийт 1330640678 төгрөгний барааг худалдан авсан хэрэг үйлдсэн. үүнээс болж ХААН банкинд 6, Голомт банкинд 83, ХХБанкинд 43 сая илүү төгрөгний онц их хэмжээний хохирол учруулжээ. Хэрэгтнүүдийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан авсанд яллаж байгаа бөгөөд 10-15 жил хорих шийтгэлтэй юм байна. Мөн “Анод”-ын гэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болно. Нийт 1200 гаруй хувьцаа эзэмшигчийн мөнгийг завшсан, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, “Анод” банкны ТУЗ-ын гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа Э.Гүр-Аранз нарын 15 хүнийг хариуцагчаар татжээ.
NUUTS.MN