Мексикт гар бууг нөүтбүүкээр сольдог
Нийтэлсэн: 2013-01-05 11:18:33
Улс оронд нь зохион байгуулалттай гэмт хэрэг аллага, хүчирхийлэл хэрээс хэтэрсэн тул Мексикийн засаг захиргаа ард иргэдийнхээ гар дээр байгаа галт зэвсгийг багасгах арга хэмжээ авч эхэлжээ. Ингэхдээ хүчээр хураахгүй бөгөөд харин цахилгаан бараа, нөүтбүүк, дугуйгаар солих боломж олгожээ. Бүр хүүхдийн тоглоомон бууг хүртэл өөр тоглоомоор сольж авах гэнэ. Сайн дурын үндсэн явагдах энэ арга хэмжээний бас нэг зорилго нь өсвөр үеээ галт зэвсгээс хол байлгах явдал аж. 2006 оноос хойш энэ улсад зэвсэгт дээрэм халдлагын улмаас 60 мянга гаруй хүн амь насаа алдаад байгаа гэсэн судалгаа гарчээ.
NUUTS.MN