“Анод” шүүх хурал дахин хойшлогдож магадгүй
Нийтэлсэн: 2013-01-04 04:38:56
Өмнө нь олон удаа хойшлогдсон “Анод” банкны шүүх дахин хойшлогдохоос хадгаламж эзэмшигчид эмээж байгаа гэнэ. Өмнөх шүүх хурал өнгөрсөн сарын 18-нд хийгдэхээр зарлагдсан ч бас л хойшлогдсон. Тухайн үед шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс бас нэг гэрч болох Г.Энхцэцэгийг гэрчээр шүүхэд дуудах хүсэлт гаргасны улмаас хойшилсон. Г.Энхцэцэг нь тухайн үед “Анод” банкинд нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Энэ удаагийн шүүх хурал энэ сарын 7-нд Байнзүрх дүүргийн шүүхэд болно.
NUUTS.MN