3 мянга гаруй малчин зудад нэрвэгджээ
Нийтэлсэн: 2013-01-04 04:37:11
Монгол орны 15 аймгийн 35 суманд өвөлжилт хүндэрч зудын байдалд оржээ. Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон гэнэ. Их хэмжээний бэлчээр цастай хунгарласнаас гадна эрс хүйтэрч байна. өвөлжилт хүндэрсэн зарим сумдад малчидтайгаа холбоо тасарчээ. Яаралтай тусламж туслалцаа үзүүлье гэхэд холбооны хэрэгсэл муутайгаас гадна олон суманд эмнэлгэ нь өөрийн гэх түргэн тусламжын тэрэг унаагүй аж. Мөн эм тарианы нөөц хомсдож эхэлжээ. Нийтдээ 3000 гаруй малчин эмнэлгийн туслалцаа авч чадахгүй байдалд оржээ.
NUUTS.MN