Герман улс хөгшчүүдээ “цөлжээ”
Нийтэлсэн: 2013-01-04 02:47:12
Европын баян улсын нэг Германы хөгшчүүд Зүүн Европын орнуудын асрамжийн газар луу зүглэх болжээ. Эмчилгээ сувилгаа хийлгэхдээ нутгаасаа өөр газар очих болж. Учир нь энэ орны эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф гэрлийн хурдаар өсөж байгаа тул ийнхүү хямд газрыг зүглэхээс өөр аргагүй болсон гэнэ. Ахмад настнуудад үйлчилдэг компаниуд хүртэл Зүүн Европын орнуудад асрамжийн газар бариад эхэлж. Тэнд ядахдаа газрын үнэ хямдхан аж. Өдгөө Унгарт 8 мянга, Чехэд 3 мянга Словакт 600 ахмад байгаа гэнэ. Германы Эрүүл мэндийн яамны тооцоогоор өдөр тутмын зардлаа дийлэхээргүй бага тэтгэвэртэй 400 мянга гаруй ахмадууд тун хүнд нөхцөлд амьдарч байгаа аж.
NUUTS.MN
