Шатахууны үнэ дахиад л нэмэгджээ
Нийтэлсэн: 2013-01-03 02:46:37
Нефть импортлогчид ард түмэндээ ахиад л шинэ жилийн бэлэг барилаа. Тэд шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмжээ. “Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд” гээд шатахуун зардаг бүх компаниуд нэгэн зэрэг нэмжээ. Одоо дизель түлш 1800, АИ-92 1670, АИ-80 1580 төгрөгийн үнэтэй болжээ. Бодит үндэслэл судалгаанд тулгуурлан нэмсэн гэх энэхүү нэмэгдэлд олон нийт таагүй хандаж байна. Гэхдээ харин ч бага нэмэгдэж гэх хүмүүс бас байна.
NUUTS.MN