Тэтгэвэрийн өвгөн бие үнэлэгч авсан мөнгөө улсаар төлүүлнэ
Голланд тэтгвэрийн хөгшин Клаас Брюн бие үнэлэгч авах зардлаа улсаас төлүүлэхээр 7 жил шүүхдээд эцэст нь ялалт байгуулжээ. Нийгмийн халамжийн эхлээд энэ зардлыг төлөхөөс эрс татгалзсан ч шүүх нэгэнт өвгөний талд шийдвэр гаргасан тул өмнө нь бие үнэлэгч авсан зардлыг нөхөн төлөөд хойшх зардлыг нь бас хариуцахаар болжээ. Өвгөний гол нотолгоо нь бүх салбарын эмнэлгийн дүгнэлт байсан агаад сэтгэлзүйчид, дотрын эмч нар нь нэгэн дуугаар бэлгийн ажил нь түүний эрүүл мэндийн байдлыг эрс сайжруулдаг гэсэн тодохойлолт гаргаж өгчээ. Өвгөний эхнэр нас барсан агаад өтөл насанд бэлгийн хамтрагчтай болох хэцүү байж. Дээр нь насаараа төрийн байгууллагад ажилласан түүнийг тэтгэвэрт гарсан хойно нь ч улс эрүүл мэндийг нь хариуцах хуультай тул яаж чадаагүй аж. Гэхдээ өвгөн ч бас баярлах болоогүй аж. Нийгмийн халамжийнхны шаардсаны дагуу тэрээр үйлчлүүлсэн бие үнэлэгчээрээ гарын үсэг зуруулж ирэх гэнэ. Түүнд хэзээ хэдийд хэнээр ямар төрлийн “үйлчилгээ” авсан нь тодорхой бичигдсэн байх агаад үүнийг үндэслэж өвгөнд зардлыг нь өгөх аж.
NUUTS.MN Я.Онон