Ким Чен Ирийн үхлийн шалтгаан тогтоогджээ
Нийтэлсэн: 2012-12-26 13:02:50
Хойд Солонгосын хоёрдахь их удирдагч Ким Чен Ир 2011 оны 12-р срд зүрхний өвчний улмаас таалал төгссөн. Тэгвэл хэтэрхий уурлаж бухимдсаны улмаас зүрхний үйл ажиллагааны хэм нь алдагдсан болохыг Өмнөдийн тагнуулын албаныхан мэдэгджээ. Улс орныхоо бүтээн байгуулалтын нэгэн том билэгдэл болгон зарлахаар зэхэж байсан Хыйчхон хотын УЦС-ын далан нээлтээс хэд хоногийн өмнө гэнэт сэтэрчээ. Их удирдагч үүнээс болж галзууртлаа уурлаж бухимдсан гэнэ. Тэрээр газар дээр нь очиж танилцаад буцах замдаа тайвширч чадалгүй явсаар галт тэргэндээ гэнэт бурхан болжээ.
NUUTS.MN Я.Онон