Америкчууд зул сарын баярын бэлгээр сум сонгожээ
Нийтэлсэн: 2012-12-26 04:49:30
Энэ жилийн зул сарын бэлэгний жагсаалтыг “айрад”, “айфон” биш харин бууны сум тэргүүлж байгааг судалгаа харуулжээ. Галт зэвсгийн дэлгүүрийн эздийн баталж байгаагаар гурван жил зардаг хэмжээний сумыг зөвхөн энэ зул сарын өдрүүдэд борлуулчихсан гэнэ. Сумнаас гадна гар буу, хагас автомат буу их гүйлгээтэй байгаа аж. Энэ нь аллага гаарсанаас америкчууд айж байгаатай холбоотойгоос гадна удахгүй галт зэвсэг худалдаалахыг хориглож магадгүй хэмээн болгоомжилсон иргэд их хэмжээгээр буу сум худалдан авч нөөцлөх болжээ.
NUUTS.MN Я.Онон