Америк эмч нар 7 хоногт 40 өвчтөний биед “юмаа” мартдаг
Нийтэлсэн: 2012-12-25 04:03:17
Сүүлийн үед Америкт мэс заслын эмч нартай холбоотой гомдол эрс өсжээ. Судалгаагаар 7 хоног тутам 40өвчтөний биед мэс засалчид маарь боолт, мэс заслын багаж гэх “шалихгүй” зүйлээ мартдаг гэнэ. Мөн долоо хоног бүр мэс заслын хорь орчим алдаа бүртгэгддэг аж. Энэ нь буруу эрхтэн юм уу эрүүл гар хөлийг нь андуураад тайрсан тохиолдол байдаг аж. Энэ доод тал нь арван хүн эрүүл гараа юм уу хөлөө тайруулсан гэсэн үг аж. Сүүлийн хорин жилийн судалгаагаар иймэрхүү төрлийн 80 мянган алдаа гарч эмнэлгийн байгууллага 1.5 тэрбум долларын нөхөн төлбөр төлжээ
NUUTS.MN Я.Онон