Барби хүүхэлдэйн найз залууд хувилахаар 90 хагалгаа хийлгэжээ
Нийтэлсэн: 2012-12-24 03:29:17
Алдарт Барби хүүхэлдэйтэй адилхан болох гэсэн охид байдаг. Тэгвэл түүний найз залууг худалдаанд гаргасны дараа Жастин Жедлика гэдэг 32 настай залуу түүнтэй яг адилхан болох гэж зориглосон аж. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 23 настайгаасаа эхлээд 90 гаруй удаа гоо сайхны хагалгаанд орж бараг 100-гаад мянган доллар зарцуулжээ. Хамгийн эхлээд хамраа засуулсан нь Барбигийн найз залуутай их адилхан болж. Ингээд л цаашаа нүд, уруул гээд бүгдийг нь өөрчлүүлж янзлуулж гарчээ.
NUUTS.MN С.Сондор