Нууц мэдээллийн уурхай

Малчид хоршиж, хамтарч байж амьдралаа сайжруулж, улс орныхоо хөгжилд ч хувь нэмрээ оруулна

Нийтэлсэн: 2012-12-24 03:12:24

-“МАЛЧНЫ ХОРШОО-ШИНЭ БОДЛОГО” УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН боллоо-              

Шинэчлэлийн Засгийн газраас хоршоог дэмжих чиглэлээр анхааран тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа. НҮБ-аас 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарласан, Засгийн газраас энэ онд “Хөдөөг хоршоолох аян”-ыг санаачлан тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаатай холбогдуулан “Малчдын хоршоо-шинэ бодлого” зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо.

Уг зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар тус зөвлөлгөөнд амжилт хүсч, “Нэг баг, Нэг хоршоо” уриалга, санаачилгыг дэмжин илгээлт ирүүлснийг уншиж танилцууллаа. УИХ-ын гишүүн Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга болон ҮХАА-н яамны удирдлагууд зөвлөгөөнд оролцож, тус яамнаас хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр болон хөнгөн үйлдвэрлэл, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулсан.

Аймаг сумдын Засаг даргын Тамгын газар, малчид, хоршоологчдын төлөөлөл 700 гаруй хүн, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоодын холбоод, төрийн бус байгууллага, гадаад орон олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн ажилтнууд нийт 850 хүн оролцлоо.

 Зөвлөгөөний зорилго нь Шинэчлэлийн Засгийн газраас хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, түүний дотроос сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан малчдын хоршоог хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх арга замаа хамтран тодорхойлоход чиглэгдсэн нь үр дүнгээ өгч, нийт оролцогчдын саналаар хоршоог хөгжүүлэх зөвлөмж гаргасан юм.

 

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан  хүн амын хүнсний хангамжийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, тодорхой хэсгийг экспортлох заалтыг хэрэгжүүлэхэд  сонгодог утгаар нь байгуулагдаж, сэтгэлээрээ ажилладаг хоршоод онцгой үүрэгтэй ажиллах болно хэмээн зөвлөгөөнд оролцогчид үзэж байгаагаа ярьцгааж байлаа. “МАЛЧНЫ ХОРШОО-ШИНЭ БОДЛОГО” УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХААЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Х.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГ

                Зөвлөгөөнд ач холбогдол өгч эх орны өнцөг булан бүрээс өвлийн ид хүйтэн, цасны зузааныг үл хайхран хүрэлцэн ирсэн нийт малчид, төлөөлөгчид, урилгаар оролцож байгаа зочид, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, чинь сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Өнөөдөр Та бид манай яамнаас дэвшүүлэн тавиад багаа Нэг баг-нэг малчдын хоршоо хөтөлбөрийг олон талаас нь шүүн хэлэлцэж тус тусын санал, бодлоо илэн далангүй ярилцаж байгаад талархалтай байна.

Хөдөө аж ахуйг хоршооллох талаар багагүй ярьж, энэ талаар томоохон хэмжээний улсын зөвлөгөөнийг жилд хоёр удаа Засгийн газрын ордонд ач холбогдол өгч зохион байгуулж байгаа нь эцсийн дүндээ мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндсийн үндэс болсон малчин өрхийн түвшинд зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг бий болгох гэсэн оролдлого юм шүү.

Эцсийн эцэст багийн түвшинд малчдыг хоршоолж байж төрийн бодлого, үйл ажиллагааг тэдэнд хүртээмжтэй, ил тод хүргэх хамгийн дөт зам нь байж болох юм гэж үзээд байгаа юм.

Малчдыг багийн түвшинд хорших нь зөв үү, буруу юу, юун дээр анхаарах ёстой вэ, гэдгийг зөвлөгөөнд  оролцогчдоос олон талаас нь ярьж, тодорхой санал гаргалаа. Ялангуяа багийн түвшинд малчдыг хорших нь зөв шийдэл юм гэдгийн манай энэ зөвлөгөөнд оролцсон, насаараа мал дагаж ажиллаж байгаа олон малчид өөрсдөө хэлж, ярьж байгаад би талархаж байна.

Та бүхнээс гаргасан саналууд дотороос эхний ээлжинд хоршоог ашигтай ажиллах хүртэл нь төрийн тодорхой дэмжлэг үзүүлэх, тэр дэмжлэгүүдийг маш тодорхой гаргаж тавих, орон нутгийн онцлог, нөөц боломжид түшиглэн сайн дурын үндсэн дээр байгуулах, хоршоог цаашаа аваад явах менежер эзнийг оролцооны ардчилал дээр сонгох тэднийг сургаж, мэргэшүүлэх зэрэг маш үнэтэй саналууд гарсаныг анхааралдаа авч хэрэгжүүлэх болно.

Ерөнийхийдөө санал тавьсан хүн нэг бүрийн үгийг тэмдэглэн авч цааш цаашдыг гарах бодлого, шийдвэрт  тусган ажиллах болно.

Хоршоог зохион байгуулахдаа эхний ээлжинд дэвшүүлээд байгаа энэхүү бодлого, шийдвэрээ малчидад яаж түргэн шуурхай хүргэх, юуны өмнө малчидад мал аж ахуйн бүтээгдэхүүнд анхан шатны болвсруулалт хийх,  бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хадгалах нөхцөлийг бий болгохтой холбогдсон сургалтыг зохион багуулах, мал эмнэлгийн ажил үйлчилгээг яаж малчдын хоршоотой оновчтой холбож өгөх зэрэг асуудлыг яаралтай эхний ээлжинд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд Засгийн газар, манай яамнаас одоо орон нутагт ажиллаж байгаа хөдөө аж ахуйн хоршоодыг задлах, жижиглэх бодлого ердөө ч байхгүй харин ч тэдэнтэй хамтран ажиллаж үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхийг зорьж байна. 

Ойрын үед зөвлөгөөнөөс гарсан шийдвэр болон Нэг баг-Нэг малчдын хоршоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг Та бүхний санал дээр тулгуурлан дахин боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлж батлуулах болно.

Мөн малчдын хоршоотой холбоотой эрх зүйн шинчлэлтийн асуудлыг Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулахаар чармайн ажиллана.

Ингээд багийн түвшинд малчин өрхүүдийг хоршооллох бодлого шийдвэрээ өргөн олонд сайтар сурталчилан Монгол орныхоо өнцөг булан бүрд хоршоог цэцэглэн хөгжүүлж малчид, иргэдийн амьдралыг дээшлүүлэн, эдийн засагт үсрэнгүй хөгжил дэвшил авчирахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж зөвлөгөөний үйл ажиллагааг өндөрлөсныг мэдэгдье. 

 

Малчид Та бүхэндээ тарган тавтай өвөлжиж хаврын тэргүүн сартай амжилт бүтээлээр золгохын ерөөл дэвшүүлье

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших