Халаалт тасалсан даргыг алхаар цохиж хөнөөжээ
Нийтэлсэн: 2012-12-24 03:06:28
Хасах 40 хэм хүртэл хүйтэрч байгаа Оросд халаалт дулаан доголдсоноос олон хот тосгон хөлдөж эхэлжээ. Хаалгаа барьсан цэцэрлэг сургуулийн тоо ч явж өгсөн гэнэ. Сибирийн Порожинск хэмээх жижиг хотын дарга эмэгтэйг халаалт тасалнаас болоод бухимдсан оршин суугч ажил дээр нь алхаар цохисоор байгаад хөнөөсөн хэрэг гарчээ. Хотын бүх шугам хоолой таг хөлдөж хүмүүс халаалтгүй долоо хоноод тэсвэр нь барагджээ. Бүгд дулааны улиралд найзгайрч суусан хотын удирдлагуудаа харааж зүхэж гарч. Эцэст нь шийдсэн нэгэн оршин суугч хотын захиргаа дуу очсонд нэг хүнгүй мөсөн хонгил угтжээ. Гэсэн ч тэрээр хүлээж байгаад өнөдр үнэтэй “мерседес” унасан дарга хатагтайгаа өрөөгөөрөө ороод гарахад нь дагаж ороод энэ хэргийг үйлдсэн гэнэ. Оршин суугчид дарга нараа засварын мөнгийг идэж үнэтэй машин тавилга авсан гэж үзэж байжээ.
NUUTS.MN С.Сондор
