Хятад генералуудыг тансаглалаасаа нь салгажээ
Нийтэлсэн: 2012-12-24 03:02:48
ХКН авлигалтай тэмцэх ажлынхаа хүрээнд Ардын чөлөөлөх армийн дээд тушаалын генерал офицеруудыг шинэ жилийг даруухан тэмдэглэхийг тушаажээ. үүнээс хойш өргөн хүрээтэй зохион байгуулдаг байсан хүлээн авалт, дайллага тэр чигээрээ баяртай болж байгаа аж. Урьд нь энэ баяраар цэргийнхэн сайн гэгч нь ууж наргиж аюдаг байж. Мөн бусдаас өндөр үнэтэй бэлэг сэлт авахыг хориглож. Бүр баярын үеэр дэлгүүр хоршоогоор явж ард түмний нүдэн дээр үнэтэй бараа таваар худалдан авах нь зүй зохисгүй хэрэг хэмээн Цэргийн төв хороо нь тушаал гаргажээ.
NUUTS.MN Я.Онон