Лондонгийн “Ритц” буудал 17 жил татвар төлөлгүй бултжээ
Нийтэлсэн: 2012-12-19 02:49:29
Тансаг зэрэглэлийн “Ритц” буудал 17 жилийн турш тэг ашигтай ажиллаж дээд амжилт тогтоожээ. Энэхүү буудлыг 1995 оноос хойш ах дүү Дэвид болон Фредерик Барклай хоёр ажиллуулж байгаа аж. Ах дүү хоёрыг санхүүгийн заль мэх гаргасан хэмээн харддаг ч нягтлан бодохын бүхий л бичиг баримт нь ном журмаараа байдаг тул яаж ч болдоггүй гэнэ. Татварын газрын мэдэгдсэнээр уг буудалд 2010 онд 6.7 сая фунтын нэмэлт хөрөнгө оруулалт хийгдсэн ч ашиг нь ахиад л тэг гарчээ.
NUUTS.MN С.Сондор