Халдлагаас айсан хүү гар буутай хичээлдээ иржээ
Нийтэлсэн: 2012-12-19 02:37:33
Саяхан Коннектикут мужид гарсан аймшигт аллага Америкийг цочроосон. Энэ явдал янз бүрийн үр дагавар дагуулжээ. Юта мужийн 11 настай нэгэн хүү хичээлдээ жинхэнэ гар бууг сумтай нь цүнхэлж ирээд бөөн үймээн үүсгэжээ. Хүүг зэвсэгтэй явааг ангийнхан нь багшдаа сандран дуулгаж. Цагдаагийнхан ирэхэд өнөөх хүү бие хамгаалах зорилгоор аавынхаа бууг авчирсанаа мэдүүлсэн гэнэ. Хэрвээ Нютаун хотын алуурчин шиг нөхөд халдвал буугаараа өөрийгөө болон ангийнхнаа хамгаалах санаатай байсан аж.
NUUTS.MN Я.Онон