Оросын депутатууд өөрсдийгөө 12 сарын цалингаар бөөцийлнэ
Нийтэлсэн: 2012-12-18 03:32:21
Хаа ч газрын төрийн түшмэдийн ууж идэх өөрсдийгөө бөөцийлэх зан нь ижил аж. Москвагийн думын депутатууд хэрвээ огцорсон, эргүүлэн татсан нөхцөлд 12 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг авч байх хууль батлаад зад шүүмжлэлд өртжээ. Энэ хууль ирэх жилийн 1-р сарын 1-нээс эхлэн дагаж мөрдах гэнэ. Хэрвээ депутат хүн авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон суудлаа алдвал татвар төлөгчид түүнд бүтэн жилийн цалинг нь өгч байх ёсгүй хэмээн иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцжээ. Гэсэн ч депутатууд өөрсдийнхөө төлөө баталсан хууль тул хэн ч уг хуулийн төслийг эсэргүүцэхгүй байгаа гэнэ.
NUUTS.MN С.Сондор