Канад бүсгүй нөхрөө “эмэгтэй” гэж сэжиглэн амийг нь хөнөөжээ
Нийтэлсэн: 2012-12-18 03:02:15
Элизабет Рудавски гэдэг эмэгтэй түрэмгий нөхрөөсөө бие хамгаалах зорилгоор аминд нь хүрсэн гэж мэдүүлсэн ч мөрдлөгийн явцад өөр сэдэлттэй байсан нь нотлогджээ. Тэрээр Анжело Хеддигтонтой гэр бүл болоод дөрвөн сар ч бололгүй ийм эмгэнэлт явдалд хүрчээ. Шинэхэн хосын амьдрал анхнаасаа л хэрүүл маргаан, зодоон цохионоор эхэлж. Бүр хуримын шөнө нөхөр нь эхнэрийнхээ нүдийг хөх няц болгож байжээ. Элизабет нөхрөө “трансвитт” гэдгийг нь мэдээгүй аж. Нөхөр нь өмнөх найз бүсгүй нь хардаад бэлэг эрхтнийг нь огтолсон тул шинээр “оёуулсан” гэж тайлбарлажээ. Гэсэн хэдий ч эхнэр нь түүнийг эмэгтэй байх гэж сэжиглэдэг байсан агаад нэгэн удаагийн хэрүүл нь зодоон болон даамжирах үед нөхрөө хутгалан хөнөөжээ.
NUUTS.MN Я.Онон