Японы цорын ганц эрэгтэй гейша
26 настай Этаро нь арлын орны цэвэр эмэгтэй хүний гэгдэх энэ мэргэжлийг эзэмшсэн цорын ганц эр хүн юм. Байнга үйлчлүүлдэг гадаадынхан түүнийг бүр “guy-shei” гэж дууддаг болжээ. Тэрээр гейшагийн урлагийг төгс эзэмшин Омори дүүрэгт өөрийн гэх буудалтай болжээ. Түүний эх нэртэй гейша байсан агаад хорт хавдараар нас барахад Этаро эхийнхээ мэргэжлийг өвлөхөөр зоригложээ. Тэрээр 11 настайгаасаа эхлэн ээжийнхээ үдэшлэгэн дээр бүр гейша нартай бүжиглэдэг байсан гэнэ. Дараа жилээс нь бие даан гарах болж. Өдгөө түүнийг Япоын гейшагийн ертөнц бүрэн хүлээн зөвшөөрөөд байна.
NUUTS.MN Я.Онон