Цагаан теннисчин харыгаа бие хаагаар нь шогложээ
Нийтэлсэн: 2012-12-14 10:26:54
Нэрт теннисчин Каролин Вознязки Бразилд болсон тоглолтын хар арьст Серена Вульямсыг хөөрхөн шоглоод авчээ. Өгзөг цээжиндээ алчуур чихэж тонтойлгоод талбай тойрон гүйсэн нь хэн ч харсан Серена гэдэг нь ойлгогдсон гэнэ. Цагаан арьст бүсгүйн дүрсгүйтэл агшин зуур арьс өнгөөр ялгаварласан хэрэг болоод өрнөжээ. Ялангуяа Серенагийн хөгжөөн дэмжигчид болон хар арьстнууд ихэд дугүйцсэн нь мэдээж. Хамгийн сонирхолтой нь хоёр теннисчин тун сайн найз гэнэ.
NUUTS.MN С.Сондор