Английн офицер тагнуул хийснээ хүлээжээ
Нийтэлсэн: 2012-12-14 01:30:49
Хатан хааны тэнгисийн цэргийн хүчний офицер Эдвард Деванн Оросын тагнуулын хэрэгт буруутгагдан 7 жилийн ял авчээ. Тэрээр Английн атомын шумбагч хөлгийн тухай нууц мэдээллийг Оросын тусгай албаны төлөөлөгчдөд дамжуулж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Уг мэдээлэлд шумбагч хөлгийг нууцаар бйршуулдаг газруудын тухай шифрэлсэн баримтууд байжээ. Гадны улсын төлөө тагнуул хийсэн шалтгаанаа дарга нар нь хяхан хавчиж албан тушаал цол ахихад нь саад хийж байсан хэмээн тайлбарласан гэнэ.
NUUTS.MN Я.Онон