Оросыг мусульманчууд задлана гэж Америкчууд дүгнэжээ
Нийтэлсэн: 2012-12-13 03:29:12
Америкийн тагнуулын албаны судлаачид 2030 он хүртэл тандалт судалгаагаа боловсруулан гаргаж улсынхаа удирдагчидад танилцуулсан гэнэ. “2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлага” гэсэн энэ илтгэлд Ази, Европ болон Орос Хятадын тухай дүн шинжилгээ орсон аж. Оросын тухайд хөгжлийн хурдац нь мэдэгдэхүйцээр буурах агаад урьдын адил “нефть болон байгалийн хийн олборлолтоосоо” хамаралтай хэвээрээ байх болно гэжээ. Үүүнээс гадна хамгийн том аюул нь Орос дахь лалын шажинтануудын эрс өсөлт агаад энэ л том аюул авчирах аж. Одоогийн байдлаар хүн амынх нь 14 хувь буюу 20 сая мусульман байгаа гэнэ. Харин 2030 онд энэ хувь 20 хүртэл өсөх бөгөөд үүнээс үүдэлтэй шажин хоорондын маргаан улам даамжирна гэсэн таамаг дэвшүүлжээ.
NUUTS.MN С.Сондор