Хятадад цаазын ялтануудыг шоунд оруулдаг болжээ
Нийтэлсэн: 2012-12-13 03:26:26
Янз бүрийн шоу дэлхийгээр нэг байдаг ч Хятадын нэгэн шоу олны сонирхолыг татдаг болжээ. Энэ шоу нь “Үхлийн өмнөх ярилцлага” гэсэн нэртэй бөгөөд цаазын ял авсан ялтанууд оролцдогоороо онцлог гэнэ. Зөвхөн Хятадад л гэхэд 40 сая хүн үздэг гэсэн судалгаа гарсан бөгөөд хөтлөгч Юи Дин нь богино хугацаанд нэрд гарсан аж. Гэхдээ тэрээр ийм шоу хийхийн тулд нам засгийнхаа удирдлагуудын өрөөг олон удаа сахиж байж арай гэж нэг зөвшөөрөл авчээ. Коммунист намын дарга нарыг ийм шоу хийснээр хүмүүсийг амьдралын үнэ цэнийг ухаардаг болгохоос гадна гэмт хэргээс сэргийлэх ач холбогдолтой хэмээн ухуулж байж ойлгуулж чаджээ. Хүн амь хар тамхи, авилгалын хэргээр цаазын ял авсан хэрэгтнүүдтэй камерт нь очиж ярилцлага хийдэг гэнэ.
NUUTS.MN Я.Онон