Хөхөө томруулахын тулд байраа заржээ
Гоо сайхны төлөө орон байраа зарсан хэрэг Орост гарчээ. 56 настай дундаж орлоготой Татьяана Моргунова хөхөө томруулахын тулд 17 м2 байраа зарсан гэнэ. Ростов хотын үл хөдлөх хөрөнгийн зууч компани байрыг нь 750 мянган рублээр үнэлсэн аж. Харин хөх томруулах мэс заслын төлбөр нь 500 мянган рубль болжээ. 16 настай охинтой ганц бие эмэгтэй хөхөө томруулсны дараа хаана яаж амьдрахаа шийдээгүй байгаа гэнэ.
NUUTS.MN Я.Онон