Бритни Спийрс 38 мянган долларын татварын өрөнд унажээ
Нийтэлсэн: 2012-12-11 14:18:48
Калифорни мужийн татварын албан попын хатан хаан болон түүний экс нөхөр Кевин Федерлайнд луу 2004 оны татварын өрийн тооцоог нь нэхэн явуулжээ. Тэр үед гал халуун дурлалдаа шатсан залуу хос сүй тавин гэрлэж байсан. Тухайн үед тэд мөнгө сайн олж байсан боловч яагаад юм татвараа төлөлгүй “бултжээ”. Өдгөө өмгөөлөгчид нь уулзаж тэрхүү 38 мянган долларыг хэд хэдээр нь хувааж төлөхөө хэлэлцэх гэнэ. Бритни Спийрс өөрийн менежертэйгээ сүй тавьсан бол ахин гэрлэсэн Федерлайн 5 ч хүүхдийн эцэг болоод амжсан аж.
NUUTS.MN Я.Онон