Дүрэм зөрчсөн бүсгүйд шүүх “тэнэг” гэсэн пайз зүүлгэжээ
Нийтэлсэн: 2012-12-10 05:20:29
Ийм ер бусын шийдвэрийг Огайо мужийн Кливленд хотын шүүх гаргажээ. 32 настай Шена Хардин нэгдүгээр эгнээгээр явж байсан сургуулийн автобусыг гүйцэж түрүүлэхээр шахсаныхаа төлөө “зөвхөн тэнэг л сургуулийн автобусыг шахдаг” гэсэн бичигтэй пайз барин зам дээр нэг цаг зогссон гэнэ. Үүнээс гадна 250 доллароор торгуулж эрхээ нэг сар хасуулжээ.
NUUTS.MN С.Сондор