. Ажлаа хийхээс залхуу хүрээд байвал яах вэ
Америкийн сэтгэлзүй судлалын нийгэмлэг залхуурлыг албан ёсоор сэтгэцийн эмгэг хэмээн бүртгэж авчээ. Бүр эцгээс хүүд гэх мэтээр үе дамжин удамшдаг болохыг тогтоосон гэнэ. Сэтгэлзүйн хямралд орсон хүний уураг тархины биохимийн үйл ажиллагаанд өөрчлөлт гардаг аж. Үүний улмаас энергийн дутагдалд орохоос гадна сэтгэл ханамж, таашаалын мэдрэмж эрс унадаг тул дургүй ажлаа хүчээр хийхээр биеэ хүчлээд хэрэггүй. Дургүй ажлаа хийхгүй байх хамгийн сайн арга бол залхуурал гэдэг. Хүн сэтгэлийнхээ сухарт өөртөө нэг л тохирохгүй ажил хийгээд байгаагаа хүчтэй мэдэрсэн хэрэг. Хичнээн хөдөлмөрлөлөө ч баяр баясал таашаал авдаггүй, үр бүтээлээрээ бахархах сэтгэл төрөхгүй байх жишээтэй. Дээр нь ямар ч ирээдүй байхгүй гэсэн мэдрэмж байнга зовооно. Хэрвээ байдал үргэлжлээд байх юм бол эрс шийдэмгий алхам хийж ажлаа солих хэрэгтэй. Энэ л ганц зөв арга гэнэ.
NUUTS.MN Я.Онон