Метрогоор зорчсон нүцгэн хүүхэн
Нийтэлсэн: 2012-12-07 12:55:34
Австрийн нийслэл Вена хотын метрогоор өглөөгүүр зорчиж явсан хүмүүс нэгэн хачин үзэгдлийн гэрч болжээ. Галт тэргэнд өвдгөө хүрсэн урт түрийтэй савхин гутлаас өөр хувцасгүй нүцгэн эмэгтэй Kardinal-Nagl-Platz өртөөнөөс орж ирээд сандлуудын хооронд зогсч хэдэн буудал яваад нэг ч үг хэлэлгүйгээр бууж одсон байна. “Үнэхээр итгэмгүй үйл явдал л даа. Хэд хэдэн хүн гар утсаараа зургийг нь авч байхад ч тэр хүүхэн юу ч хэлээгүй” гэж нүдээр үзсэн нэгэн хэлжээ. Австрид одоо хүйтэрч зарим нутгаар цас орж байхад нүцгэн хүүхэн яаж ингээд явж байсныг олон хүн гайхаж байна. Хэвлэлийнхэн энэ сургаар багагүй хөөцөлдсөн ч түүнийг олоогүй гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn