Беларусын Ерөнхийлөгч 432 мянган еврогийн машин хөлөглөөд шүүмжлүүлжээ
Нийтэлсэн: 2012-12-06 06:02:22
Эдийн засаг нь сайнгүй байгаа Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенко хэт өндөр үнэтэй машин албандаа унаад олон нийтийн шүүмжлэлд өртжээ. Төрийн тэргүүний хөлөглөсөн тас хар өнгийн “Майбах57/62” тансаг унаа олны нүдэнд шууд тусжээ. Энэ загвар нь 432 мянган еврогийн үнэтэй аж. Улс орны эдийн тааруу, ард иргэдийн амьжиргаа муу байхад төрийн тэргүүн нь ийнхүү тэнгэр баганадсан үнэтэй машин унааж байгаад ард иргэд нь ихэд дургүйцжээ.
NUUTS.MN Я.Онон