Нууц мэдээллийн уурхай

Хүүхэддээ ямар үг хэлж болохгүй вэ

Нийтэлсэн: 2012-12-05 01:40:51

Эцэг эхчүүдийн зарим үг хэллэг хүүхдэд буруугаар тусаж сэтгэлзүйн буруу хөгжил руу хөтөлдөг гэнэ.  Бүр бяцхан тархийг нь хямрааж сөрөг үйлдэл гаргадаг болгох аюултай аж.

“Алив хурдал түргэл” гэж зандрах нь хүүхдэд  бусдын эрхэнд байдаг мэт ойлголт төрүүлж энэ цаашдаа сэтгэлзүйн байнгийн дарамт болон хувирдаг гэнэ.  Төрөлхийн удаан хөдөлгөөтнэй ч юм уу ноомой тайван хүүхдэд бүр хүнд тусдаг аж.  Томрох тусам өөртөө итгэлгүй зан чанар нь улам ихсдэг гэнэ. Хүүхдээ адгуулж яаруулахын оронд “үүнийг хийхэд чамд хэдэн минут хэрэгтэй вэ” гэх зэргээр хэлж болно.

“Битгий харамлаад бай, өг” энэ үг хүүхдийн өөрийн эрх ашгаа хамгаалдаг болох тэр тэр зүйн сэдлийг нь бөхөөдөг гэнэ.  Яваандаа хэн ч чамайг хамгаалахгүй өмгөөлөхгүй гэсэн ойлгоц суулгаж далд айдаст автуулдаг.  Үүний оронд бусадтай юмаа солилцох аргыг зааж өгч болно.

“Энэнээс олигтойг хийж чадахгүй байна уу ?”  иймэрхүү утга нь хүүхдийн чинь одооны байгаа байдал, чадвар бусдад чамлагддаг, гологддог юм байна гэсэн ойлголт түүнд төрүүлдэг.   Би ийм болохоор л эргэн тойрныхон надад ингэж ханддаг юм байна гэсэн сэтгэгдэл бий болсноос хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь сааталт ордог аж.  Үүний оронд ямар ч нөхцөлд хайрладаг гэдгээ хүүхдэдээ мэдрүүлэх арга замыг олох хэрэгтэй.  “Чи чаднаа ахиад оролдоод үз, би туслах уу” гэж хэлж болно.

 

NUUTS.MN Я.Онон

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших