Америкчуудын туршилт бүтэлгүйдэж 30 саяар “шатжээ”
Нийтэлсэн: 2012-12-04 02:35:47
Калифорни мужийн Эдвардсын цэргийн баазаас хөөрсөн В-52 онгоцноос харвах ёстой байсан хэт авианы X-51A Wiverider пуужингийн туршилт ахин нуржээ. 15 кмын өндөр авсан онгоцноос харвасан пуужин 500 км зайг туулаад байндаа хүрэх байсан ч дэлбэрчээ. Америкийн арми ахин 30 сая доллараар шатсан гэнэ. Энэ нь уг пуужингийн гуравдахь бүтэлгүй трушилт болжээ. Эхний туршилт нь 2010 онд явагдаж харвасан пуужин ердөө гурван минут нисээд дэлбэрсэн. Нэг рутшилт нь л 30 саяын өртөгтэй энэ төсөл аль хэдийн 300 сая доллар залгичихаад байгаа гэнэ.
NUUTS.MN Я.Онон