. 82 хүүхэдтэй эр бэлгийн эсний донор
33 настайдаа ээжтэйгээ хамт амьдардаг байсан Эд Хубэи эр бэлгийн эсний донор дутагдалтай байгааг хэвлэлээс олж уншаад шууд л донор болохоор шийджээ. Тэгээд ч найз бүсгүй байхгүй тул цааргалах шалтгаан үгүй байж. Өдгөө 10 жил донороор “ажиллан” 82 хүүхдийн эцэг болжээ. Түүний хүүхэд бүгд эрүүл саруул өсдөг тул эмэгтэйчүүд өөрсдөө Эд Хубэнд ханддаг болжээ. Хэрвээ эцэг эх нь зөвшөөрвөл тэрээр биологийн эцгийнх нь хувьд хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлтэй гэнэ.
NUUTS.MN С.Сондор