Канадын “ногоон” хорлон сүйтгэгч ТЕГ-д бууж өгчээ
Нийтэлсэн: 2012-12-03 04:15:46
Арваад жил мөрдлөгөөс зугтаасан Канадын “ногоон” хорлон сүйтгэгч хүчнийхэнд бууж өгчээ. 39 настай Жанет Рубин америк-кнадын хил дээрх Блэйн хотод ТЕГ-ын ажилтнуудад сайн дураараа ирж баривчлагджээ. Тэрээр бусад 13 гишүүнийхээ хамт “Гэр бүл” гэдэг бүлэглэл байгуулан 1996-2001 оны хооронд байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулдаг Америкийн олон компани луу халджээ. Тэд мод огтлогч компани луу дайран байр савыг нь шатаан, эд хөрөнгийг нь эвдэж хэмхэлдэг байжээ. Учруулсан хохирол нь бараг 40 сая доллар хүрсэн гэнэ. Хамгийн том хорлон сүйтгэх ажиллагааг нь Орегон муж дахь мод боловсруулах үйлдвэрийг бүрэн шатаасан халдлага гэнэ.
NUUTS.MN Я.Онон