Нууц мэдээллийн уурхай

Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хүнс

Нийтэлсэн: 2012-12-03 02:52:52

1.Чихэрлэг төмс

Тэжээллэг ихтэй чихэрлэг төмсний амт нь ч мөн дажгүй гоё байдаг. Эрүүл бөгөөд амттайхан энэ төмсөнд кали, С аминдэм, A аминдэм, кальци, төмөр агуулагддаг.

Энэ дэлхий дээрх хамгийн тэжээллэг хүнсний нэг болох чихэрлэг төмс нь сахарын өвчтэй хүмүүсийн эн тэргүүний хоол хүнс юм. Учир нь цусан дахь сахарын хэмжээг хамгийн сайн тогтвортой барихад нөлөөлдөг байна.

2.Брокколи

Брокколи нь эслэг ихтэй, эрдэс бодис, аминдэмээр маш баялаг учир хүүхдэд хамгийн сайн хоол хүнсний нэгд ордог. Хүүхдийн нүдний хараа, эсийн гэмтэлээс урьдчилан сэргийлэхэд ач тустай. Хэрвээ хүүхэд тань идэж чаддаг бол брокколи түүхийгээрээ илүү витаминлаг байдаг. Харин таны хүүхэд броколи идэж чаддаггүй эсвэл дургүй бол та хоол хүнсэнд нь нууцаар хийж болно. Мөн багахан тостой саладанд, хоолны соусанд оролцуулан хэрэглэж хүүхдээ дуртай болгох боломжтой.

3.Бүхэл үрийн тариа, будаа

Талх, жигнэмэг, овьёостой өглөөний цайн доторх бүхэл үрэнд хүүхдүүд их дуртай байдаг. Ийм төрлийн хүнс нь фолийн хүчил, цайр, төмөр, В аминдэмээр баялаг. Мөн заримыг нь Д аминдэм, кальциар баяжуулсан байдаг. Зүрх, судасны элдэв өвчнөөс урьдчилдан сэргийлж хүүхдэдээ бүхэл үрийн агууламжтай хүнс өгч байх хэрэгтэй. Гэхдээ ханаагүй тос агуулсан жигнэмэг өгөхөөс зайлсхий. Худалдаж авсан бэлэн бүтээгдэхүүний агууламжийн талаарх мэдээллийг сайтар уншиж бай.

4. Бяслаг

Бяслаг бол хүүхдийг хувьд гайхалтай хоол тэжээл мөн. Хүүхдүүд ч бяслаг идэх дуртай байдаг. Кальци, уураг, B12 аминдэмээр баялаг бяслаг нь хүүхдийн ясны хөгжилд амин чухал хэрэгцээтэй, эрдэс бодис болох хүхрийг өөртөө агуулдаг. Мөн түүнчлэн судалгаанаас үзэхэд хоол идсэний дараа бяслаг идэх нь шүд хорхой идэхээс хамгаалдаг болох нь тогтоогджээ. Хүүхдэд бяслагтай сэндвич хийж эсвэл шөлөнд, саладанд хийж өгч болох юм.

5.Тараг

Хүүхдүүдэд тарганд ихэнхдээ дуртай байдаг. Тарганд кальци, уураг, нүүрс ус, В аминдэм, цайр, хүхэр агуулагддаг. Тэр дундаа гэрийн нөхцөлд бүрсэн, хольцгүй цэвэр сайхан тарганд идэвхтэй бактери агуулагдаж байдаг учир хоол боловсруулах системийг дэмжиж, гэдэсний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байдаг. Хүүхдийг тарганд дуртай болгохын тулд длуртай жимснээс нь дотор нь хийж илүү аминдэмээр баялаг болгох боломжтой.  Мөн тослог багатай тарганд шоколадтай жипс эсвэл өглөөний цайны бэлдмэлээс хийж хүүхдэд идүүлж болно. Бас нэг өөр арга бол тарганд жимсний сироп хутгаад хөргөгчинд хөлдөөн гэрийн нөхцөлд бэлтгэсэн мөхөөлдөс болгож идүүлэх бас боломжтой.

6.Туна загас

Консервлэсэн туна загасыг хүүхдэдээ идүүлж, түүнд хэрэгцээтэй уураг, В аминдэмүүд, төмөр, мөн цайрын хэрэгцээг хангах боломжтой. Омега 3 тосны хүчил агуулдаг туна загас нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжиж, зүрхийг хамгаалдаг. Манай улсын хувьд туна загасыг шинэхэн, бэлэн хэрэглэх боломжгүй учраас гагцхүү нөөшилсөн буюу консервлэсэн хэлбэрээр хэрэглэдэг. Харин нөөшилсөн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь тийм ч сайн биш учраас тохируулж хэрэглэх нь хамгийн чухал. Хүүхдэд туна загасаар сэндвич бэлтгэж эсвэл саладанд оролцуулан хэрэглэж болно.

7.Нэрс

Насанд хүрсэн хүмүүс, хүүхдийн бие организмд хамгийн тэжээллэг, хэрэгцээтэй жимсний нэг бол нэрс юм. Кали, C витамин, нүүрс ус, антиоксидан зэрэг аминдэмээр баялаг нэрсийг хүүхдэд цэврээр нь, шинээр нь өгөхөд хамгийн тохиромжтой байдаг. Өөрөө сайхан амттай жимс учраас тарганд, нухшанд, өглөөний цайны бэлдмэлд хольж өгч бас болно.

8.Сүү

Кальци ба хүхэр нь ясны хөгжилд хамгийн чухал хэрэгцээтэй эрдэс бодисууд юм. Сүү өөртөө уураг, нүүрс ус, А аминдэм, магнезиум болоод ясны хөгжилд хамгийн хэрэгцээтэй бусад эрдэс бодисыг агуулдаг. Тослог ихтэй сүү нь 2 нас хүртэлх хүүхдэд хэрэгцээтэй боловч, 2 наснаас нь хойш тослогийн хэмжээг багасгах хэрэгтэй. Ихэнх нь хүүхэд сүүнд дуртай байдаг.

9.Өндөг

Өөрт агуулах уургийн агууламжаараа өндөг бол хүүхдэд хамгийн хэрэгцээтэй, тохиромжтой хоол хүнс юм. Түүнчлэн А, Д, Е В аминдэмүүдийн бүгдийг нь агуулахын зэрэгцээ өндгөнд агуулагддаг колин нь хүүхдийн тархины хөгжлийг хамгийн ихээр дэмждэг байна. Өндгийг олон төрлөөр бэлтгэж болгох боломжтой. Таны хүүхэд өндгийг яаж идэх дуртай, түүгээр нь л бэлтгэж өгөхөд хангалттай.

10. Үхрийн мах

Уураг, В аминдэмүүд, цайр, төмөр агуулдаг үхрийн маханд мөн колин агуулагддаг байна. Тослог болон холесролын агууламжаараа насанд хүрсэн хүмүүс аль болох зайлсхийх хэрэгтэй боловч ялангуяа бага насны хүүхдийн тархи, бие махбодийн хөгжилд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Үхрийн махыг ногоотой хоолонд хэрэглэх нь хүүхдийн зохистой хоолны нэгэн хувилбар байж болно. Мөн түүнчлэн гамбургер, жижиглэсэн хэлбэрээр ч өгч болно. Таны хүүхэд дуртай бол шорлог хэлбэрээр шарж өгсөн ч болно.

emch.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших