Хавдартай эсэхээ мэдэх энгийн 5 шинж
Нийтэлсэн: 2012-12-01 05:24:22
Эрдэмтийн судалгаагаар бүхий л төрлийн хорт хавдар үүсэхдээ нэг ижил шинж тэмдгийг хүний биед үзүүлдэг гэнэ.
1.Бие эрхтэн тавгүйдэх
Биеийн аль нэг эрхтэнд хорт хавдар үүссэн бол нэг тийм болсон юм шиг мэдрэмжийг хүнд мэдрүүлдэг гэнэ. Энэ нь олонх тохиолдолд өвдөлт байдаггүй аж. Зүгээр л нэг сонин болчихсон мэт мэдрэмж нь хүнд анзаарагддаг аж.
2.Жингээ хурдан алдах
Хорт хаврын эс хүний идсэн хоол тэжээл, амин дэм эрдэст бодисоор тэжээгддэг тул хүн хурдан турдаг гэнэ.
3.Амархан сульдах
Хорт хавдрын эд эс шимэгч үйлчилгээтэй тул хүний хамаг шим тэжээлийг сорж ядрааж сульдаадаг.
4. Өндөр халуурах
Тодорхой шалтгаангүй халуурах, удаан хугацаагаар халуунтай явах нь олонхи хорт хавдрын түгээмэл шинж гэнэ.
5. Арьс болон үсний өнгө өөрчлөгдөх
Хорт хавдрын үед бодисын солилцоо алдагддаг тул хүний арьс үсний өнгөнд өөрчлөлт гардаг гэнэ.
NUUTS.MN Я.Онон