Энэтхэгийн гүйгч бүсгүй хүчингийн хэргээр баривчлагджээ
Нийтэлсэн: 2012-12-01 05:18:05
Олны шүтээн болсон нэрт гүйгч бүсгүй хүчингийн хэрэг үйлдэж түүгээр ч барахгүй эрэгтэй хүн байсан нь илэрч Энэтхэгийг шуугиулаад байна. Калькутта хотын цагдаад тамирчин Пинка Парамникт хүчиндүүлсэн гэх нэгэн эмэгтэй ирэхэд эхлээд мэл гайхжээ. Алдартай гүйгч тэгээд эмэгтэй байж эмэгтэй хүнийг хүчирхийлнэ гэхээр хэний ч санаанд буугаагүй аж. Гэсэн ч эрүүгийн хэрэг үүсгэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд гүйгч бүсгүй үнэн хэрэг дээрээ эрэгтэй хүн байсан нь илэрчээ. Хэрвээ энэ бүхэн нотлогдвол Пигма Парамникт ял оноохоос гадна авсан бүхий л медаль шагналыг хурааж авах гэнэ.
NUUTS.MN Сондор