Нууц мэдээллийн уурхай

Хэрхэн сайн эхнэр байх вэ

Нийтэлсэн: 2012-11-29 08:55:03

Хүн бүр л сайхан харилцаатай гэр бүлтэй байхыг хүсдэг шүү дээ. Үүнд эхнэр хүний үүрэг маш их.  Тэгвэл сайн эхнэр байна гэдэг нь зөвхөн хоол хийж, гэр цэвэрлэж, нөхрөө үг дуугүй дагахыг хэлдэггүй.

Хэрхэн сайн эхнэр байж нөхөртөө үнэлэгдэх үндсэн зарчмыг танд хүргэе:

1. Нөхрөө сайн сонсож сур. Ярьж буй зүйлийг нь хайхрамжгүй сонсоод өнгөрөх, эсвэл өөрийнхөө санааг тулгаж яриаг нь таслах зэрэг хэзээ ч байж болохгүй. Харин нөхрийнхөө ярьж буй зүйлийг эхнээс нь анхааралтай сонсож, улам баяжуулан ярилц. Хэрэв ингэж чадвал нөхөр тань тантай бүхий л зүйлээ хуваалцан ярилцах дуртай болно.

2. Тэгэх ёстой гэсэн үүднээс нөхөртэйгөө хэзээ ч бүү харьц. Гэр орны ажлаас чинь өчүүхэн жаахан зүйл хийж өгсөн байсан ч талархаж байгаагаа илэрхийл. Хог асгах, аяга таваг хураах гээд жижиг сажиг юу ч байсан үнэлж байгаагаа заавал хэлэх хэрэгтэй. Тэгвэл нөхөр тань хэлүүлэлтгүй гэр орны ажилд улам ихээр оролцож, гомдоллохгүйгээр хийдэг болно удахгүй.

3. Та өөрийгөө ямар харагдаж байгаагаа нөхрөөсөө үргэлж битгий асуу. Би тарган байна уу, хөөрхөн байна уу, энэ хувцас ямар байна гэх мэт. Тэр танд татагдаагүй бол мэдээж гэрлэхгүй л байсан шүү дээ. Нөхрийгөө үргэлж ийм асуултаар булах нь таны үнэ цэнийг тодорхой хэмжээгээр бууруулахаас гадна тэр сүүлдээ үнэн сэтгэлээсээ хариулахаа болино.

4. Нөхөртөө хувийн цагийг нь чимээгүйхэн зөвшөөрч байгаарай. Танд ч бас ийм цаг хэрэгтэй байдаг шүү дээ. Гэр бүлтэйгээ хамт байхын оронд гадуур найз нөхөдтэйгөө уулзаж, биллиард тоглох нь танд хайргүй гэсэн үг биш. Ялангуяа эрэгтэй хүнд тийм цаг маш их хэрэгтэй байдаг. Харин та нөхөртөө энэ талаар гомдоллохгүй байж чадвал тэр танд баярлах болно.

5. Ямар нэгэн санал зөрөлдөх зүйл гарахад аль болох тохиролцолд хүрэхийг хичээ. Хичнээн таны зөв байсан ч, нөхөр тань хичнээн утгагүй зүйл ярьж байсан ч “миний зөв” гэдэг үүднээс бүү ханд. Таныхаар бүх зүйл шийдэгдсэн ч нөхөр тань сэтгэлдээ бухимдалтай үлдэх болно. Магадгүй тэр бухимдал хэзээ нэгэн цагт гарч ирж хэрүүлийн үндэс болдог. Хамтдаа бүхнийг шийдэх нь гэрлэлтийн гол зорилго шүү дээ. Тэгж чадвал гэр бүлийн тань уур амьсгал амар тайван байж чадна.

Анхааруулга:

Мэдээж нөхөр тань ч гэсэн сайн нөхөр байхын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Хэрэв тэр танд шудрага бус хандаж, таныг ямар нэгэн байдлаар гомдоож байвал дуугүй өнгөрч болохгүй. Заавал хэлэх хэрэгтэй. Гэхдээ аль болох тайван, эерэг хандалагаар яриарай. Найрсаг байдлаар учирлан ярихад тань нөхөр тань сонсох л болно шүү дээ.Хэрхэн сайн эхнэр байх вэ? - Зөвхөн эмэгтэйчүүдэд!     PDF        Хэвлэх        Имэйл   
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн
Боловсрол

Хүн бүр л сайхан харилцаатай гэр бүлтэй байхыг хүсдэг шүү дээ. Үүнд эхнэр хүний үүрэг маш их.  Тэгвэл сайн эхнэр байна гэдэг нь зөвхөн хоол хийж, гэр цэвэрлэж, нөхрөө үг дуугүй дагахыг хэлдэггүй.

Хэрхэн сайн эхнэр байж нөхөртөө үнэлэгдэх үндсэн зарчмыг танд хүргэе:

1. Нөхрөө сайн сонсож сур. Ярьж буй зүйлийг нь хайхрамжгүй сонсоод өнгөрөх, эсвэл өөрийнхөө санааг тулгаж яриаг нь таслах зэрэг хэзээ ч байж болохгүй. Харин нөхрийнхөө ярьж буй зүйлийг эхнээс нь анхааралтай сонсож, улам баяжуулан ярилц. Хэрэв ингэж чадвал нөхөр тань тантай бүхий л зүйлээ хуваалцан ярилцах дуртай болно.

2. Тэгэх ёстой гэсэн үүднээс нөхөртэйгөө хэзээ ч бүү харьц. Гэр орны ажлаас чинь өчүүхэн жаахан зүйл хийж өгсөн байсан ч талархаж байгаагаа илэрхийл. Хог асгах, аяга таваг хураах гээд жижиг сажиг юу ч байсан үнэлж байгаагаа заавал хэлэх хэрэгтэй. Тэгвэл нөхөр тань хэлүүлэлтгүй гэр орны ажилд улам ихээр оролцож, гомдоллохгүйгээр хийдэг болно удахгүй.

3. Та өөрийгөө ямар харагдаж байгаагаа нөхрөөсөө үргэлж битгий асуу. Би тарган байна уу, хөөрхөн байна уу, энэ хувцас ямар байна гэх мэт. Тэр танд татагдаагүй бол мэдээж гэрлэхгүй л байсан шүү дээ. Нөхрийгөө үргэлж ийм асуултаар булах нь таны үнэ цэнийг тодорхой хэмжээгээр бууруулахаас гадна тэр сүүлдээ үнэн сэтгэлээсээ хариулахаа болино.

4. Нөхөртөө хувийн цагийг нь чимээгүйхэн зөвшөөрч байгаарай. Танд ч бас ийм цаг хэрэгтэй байдаг шүү дээ. Гэр бүлтэйгээ хамт байхын оронд гадуур найз нөхөдтэйгөө уулзаж, биллиард тоглох нь танд хайргүй гэсэн үг биш. Ялангуяа эрэгтэй хүнд тийм цаг маш их хэрэгтэй байдаг. Харин та нөхөртөө энэ талаар гомдоллохгүй байж чадвал тэр танд баярлах болно.

5. Ямар нэгэн санал зөрөлдөх зүйл гарахад аль болох тохиролцолд хүрэхийг хичээ. Хичнээн таны зөв байсан ч, нөхөр тань хичнээн утгагүй зүйл ярьж байсан ч “миний зөв” гэдэг үүднээс бүү ханд. Таныхаар бүх зүйл шийдэгдсэн ч нөхөр тань сэтгэлдээ бухимдалтай үлдэх болно. Магадгүй тэр бухимдал хэзээ нэгэн цагт гарч ирж хэрүүлийн үндэс болдог. Хамтдаа бүхнийг шийдэх нь гэрлэлтийн гол зорилго шүү дээ. Тэгж чадвал гэр бүлийн тань уур амьсгал амар тайван байж чадна.

Анхааруулга:

Мэдээж нөхөр тань ч гэсэн сайн нөхөр байхын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Хэрэв тэр танд шудрага бус хандаж, таныг ямар нэгэн байдлаар гомдоож байвал дуугүй өнгөрч болохгүй. Заавал хэлэх хэрэгтэй. Гэхдээ аль болох тайван, эерэг хандалагаар яриарай. Найрсаг байдлаар учирлан ярихад тань нөхөр тань сонсох л болно шүү дээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших