Нууц мэдээллийн уурхай

Төмрөөр баялаг хоол хүнс

Нийтэлсэн: 2012-11-29 04:59:22

Төмөр бол хүн амьтны биед амин чухал хэрэгцээтэй эрдэс бодисуудын нэг.  Хүчилтөрөгчийг биемахбодид тараагч эритроцитийн гемийн гол цөмийг бүрдүүлэгч. Түүнээс гадна исэлдэн-ангижрах биохимийн урвалд оролцдог.
Биемахбодид байх нийт төмрийн 60-70% нь цусанд, 10% элгэнд, 8% нь булчинд, 5% араг ясанд, үлдсэн 2% нь бусад эрхтэнүүдэд байрладаг.
Төмрийн өдөр тутмын хэрэгцээ:
Нярай хүүхэд                    6-15мг
1-3 нас                                 15мг
4-10 нас                               10мг
10-12 нас                              12мг
12-18 нас                              18мг
18аас дээш                          10 мг
Насанд хүрсэн эрэгтэй        10 мг
Насанд хүрсэн эмэгтэй        15 мг
55 дээш болон жирэмсэн,
хөхүүл эхчүүд                          18мг

1.    Хатаасан ургамал
Эрт үеээс ургамлыг хатаан эмчилгээний зорилгоор хэрэглэж иржээ. Төмрийн агууламжаар бусад хүнстэй харьцуулашгүй их хэмжээгээр агуулдаг байна. Ялангуяа 100 гх хатаасан ганга 124 мг буюу өдөрт авбал зохих хэмжэээнээс 6,87 (687%) дахин ихээр агуулдаг. Өөрөөр хэлбэл нэг хоолны халбага хатаасан ганга таны өдрийн хэрэгцээний 21%-ийг хангадаг байна.
Хатаасан яншуй өдрийн хэрэгцээний 11% (хоолны халбагаар)
Хатаасан гаа, гаат батраш өдрийн хэрэгцээний 10% (хоолны халбагаар)
Хар перц, Хатаасан хахуун, гоньдны үр, таримал гоньд, лаврын навч, хатаасан гаат өвс, грек чирэгийн үр, розмарин  нь өдрийн хэрэгцээний 5% (хоолны халбагаар)

2.    Нунтаг какоа болон шоколад
Шоколадны эрүүл мэндэд үзүүлэх эерэг буюу сайн нөлөөг эрдэмтэд баталсаар байна. 100гр цэвэр нунтаг какоа (какоаны тослог, сүү, сахар ороогүй) 36мг төмөр агуулах бөгөөд энэ хэмжээ нь өдрийн хэрэгцээг 200%-аар хангах боломжтой.
Нэг хоолны халбага нунтаг какоа 1,8 мг төмөр буюу өдрийн хэрэгцээний 10%
Чихэрийн хольцгүй шоколад (100г) – 17,4 буюу өдрийн хэрэгцээний 97%
Чихэрний хольцтой сүүтэй шоколад (100г) – 2,4 буюу өдрийн хэрэгцээний 13%

3.    Элэг
Элэг нь витаминаар нэн баялаг хүнсэд тооцогддог. 1900 аад оны үеээс элэгийг цус багадалтын эмчилгээ болон жирэмсэн эхчүүдэд зөвлөдөг байжээ.
Нугасны элэг 100г – 30,5мг буюу өдрийн хэрэгцээний 170%
Гахайн элэг 100г – 17,9мг буюу өдрийн хэрэгцээний 100%
Тахианы элэг 100г – өдрийн хэрэгцээний 72%
Цацагт хяруул элэг 100г –  өдрийн хэрэгцээний 67%
Хонины элэг 100г – өдрийн хэрэгцээний 57%
Үхрийн элэг 100г –өдрийн хэрэгцээний 36%

4.    Далайн амьтад
Далайн зөөлөн биетүүдийг түүхий,жигних, хуурах, хатаах, зутан шөл маягаар хэрэглэх боломжтой. Тэр дундаа
хоёр далавчит дун – 100г –  27мг буюу өдрийн хэрэгцээний 150%
хясаа – 100г –  12мг буюу өдрийн хэрэгцээний 67%

 
5.    Түрс
Түрс нь харьцангуй олдоц ихтэй, төмрийн агууламж өндөр, худалдан авах боломжтой бүтээгдэхүүний нэг. 100г  түрсэнд –  11,9 мг буюу өдрийн хэрэгцээний 66% агуулагддаг.
6. Наранцэцгийн үр
Наранцэцгийн үр нь төмрөөс гадна Е витамин, тиамин, магнийг их хэмжээгээр агуулдаг.
100г наранцэцгийн үрд –  5.3 мг буюу өдрийн хэрэгцээний 29%

 

7.    Хатаасан чангаанз

Чангаанзыг хоолны дараа бага зэрэг эсвэл саладанд хэрэглэх боломжтой. Төмрөөс гадна А витамин, кали гаар баялаг бүтээгдэхүүнд тооцогддог.
100г  чангаанзад –  7.5 мг буюу өдрийн хэрэгцээний 42%

 

Бэлтгэсэн: Ж.Өнөрзул

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших