Нууц мэдээллийн уурхай

Р.Нямдорж МҮБХ-ны тэргүүн байхаа боливол Даян аварга А.Сүхбат барилдана

Нийтэлсэн: 2012-11-28 11:06:48

Улстөрчдийн хэрүүлтэй зэрэгцээд МҮБХ гэдэг байгууллага хоорондоо дайтаж, алалцсаар байгаад өнөөдрийг хүрэв. Жилийн жилд л холбооны хурлаа хийдэг боловч төдийлөн амжилтад хүрэхгүй, хэрэлдэж, маргалдаад таардаг.

Тэгвэл халтирсан дээр нь түлхэнэ гэгчээр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг Монгол Улсын аварга, арслан цолтонгууд нийлж байгаад хаан мэт тухалсан суудлаас нь унагахаар зүтгэж эхэлсэн бололтой.

Саяхан Монгол Улсын Даян аварга өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Р.Нямдорж МҮБХ-ны тэргүүн байхаа боливол би барилдана. Чансаатай барилдахгүй ч гэлээ сонирхол, хоббигоороо барилдана” гэж мэдэгдсэн. Х.Баянмөнх аварга, Р.Нямдорж тэргүүн хоёр хэзээнээсээ л МҮБХ-ны тэргүүний суудлыг булаалдаж ирсэн учраас Баянаа аваргын хүргэн А.Сүхбат асуудлыг ийнхүү улстөржүүллээ.

Түүнийг мэдэгдэлээ хийж дуусаагүй байхад Монгол Улсын аварга, Д.Долгорсүрэн зааны том хүү Д.Сумъяабазар нэгэн телевизэд ярилцлага өглөө. Тэрбээр ярилцлагадаа МҮБХ-г ихэд шүүмжилсэн төдийгүй, үйл ажиллагааг нь ч сайшаадаггүй гэдгээ хэлээд авав.

Тухайлбал “6000 бөх барилдуулж, Геннисийн номд бүртгүүлэх чинь тийм мундаг ажил юм уу. Тэрбайтугай арван мянган бөх наадмын талбай дээрээ зохион байгуулаад барилдуулдахад хийж ядаад байх юм байхгүй. Ийм шалдар булдар ажил хийчихээд өөрсдийгөө их юм хийсэн мэт ярьж, хэлэхээсээ ичих хэрэгтэй” гэх зэргээр нэлээд хурц, ширүүн шүүмжилж байсныг тухайн сувгийг үзсэн хүмүүс санаж буй биз ээ.

Аваргууд энэ мэтээр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг суудлаас нь суга татахаар байр сууриа илэрхийлээд эхэлчихлээ. Тэгэхээр Р.Нямдорж тэргүүн Х.Мөнхбаатар арслангийн сэргээш хэрэглэсэн асуудлыг зарлах гэсэн биш өөрийнх нь ирээдүй бүрхэг болж хувирав.

Х.Мөнхбаатар арслан Р.Нямдорж тэргүүнийг 70 сая төгрөг өгье, миний хүүд унаад өгчих гэж хэлсэн тухайг ч сөхөөд амжсан. Урт хэл хүзүү орооно гэгчээр Х.Мөнхбаатар арсланг ингэж зарлаад удаагүй байхад тэднийг АТГ шалгаж эхэлсэн билээ. Ямартай ч Х.Мөнхбаатар арслан шартай аавын хүү гэдгээ харуулж Р.Нямдорж тэргүүний эсрэг нэгмөсөн боссон бололтой. Тэрбээр уг асуудлаар тун удахгүй хэвлэлийнхэнтэй дахин уулзана гэдгээ зарим нэг эх сурвалжид өгүүлээд амжсан сураг байна лээ.    

 

Mongolcomments.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших