Нууц мэдээллийн уурхай

Давсаа багасгая

Нийтэлсэн: 2012-11-28 02:13:40

Магадгүй үгүй гэж хариулах байх.Гэвч насанд хүрсэн монгол хүний давсны хоногийн дундаж хэрэглээ 7,3гр гэсэн статистик үзүүлэлт гарсан нь та давс хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг юм.Насанд хүрсэн хүн өдөрт 5гр-аас бага давс хэрэглэх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна.Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээ юм.
Давсны хэрэглээг бууруулснаар.
§ Цусны даралт буурна
§ Даралт буурснаар наснаас тань үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвалтаас сэргийлнэ.
§ Хэрэв та даралт ихтэй бол хоолынхоо давсыг жаахан хасахад л дөрвөн долоо хоногийн дараагаас эхлэн үр дүнг нь мэдрэх болно.
§ Таны амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.
 Бидний идэж буй давсны ихэнх нь худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэгт агуулагддаг гэдгийг санаарай.
Давсны хэрэглээг бууруулах арга зам.
§ Бага насны хүүхдэд эхнээс нь давс, сахаргүй хоол өгч хэвшүүлээрэй.
§ Давсгүй цай ууж заншихаас гадна хүнс, хоол бэлдэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр, бага багаар бууруулаарай.
§ Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгыг сонголт хийхээсээ өмнө сайн унших нь зүйтэй. Жишээ нь, 100гр бүтээгдэхүүнд 0,3гр болон түүнээс бага хэмжээтэй давс агуулсан бол хэвийн гэж үздэг.
§ Импортын зарим бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээг биш, натрийн хэмжээг "Na" гээд ард нь бичсэн байдаг. Ийм тохиолдолд 100граммд 0,1гр ба түүнээс бага хэмжээтэй "Na" агуулсан бүтээгдэхүүнийг нь сонгоорой.
§ "No added salt" гэсэн бичигтэй буюу давс нэмээгүй лаазалсан ногоо, ургамлыг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой.
§ Лаазалсан мах, шууз, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, нөөцөлсөн ногоо, давсалсан амттан (самар) гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгаарай.
§ Гадуур хооллох үедээ тогооч, зөөгчид давс багатай хоол идэх сонирхолтой байгаагаа хэлээрэй.
§ Лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, гич, улаан лоолийн сүмс зэргийн хэрэглээг хязгаарлаарай.
§ Хоол чанах, амтлахдаа нимбэг, сонгино, сармис, цагаан гаа, халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана болон бусад төрлийн ургамлын гаралтай амтлагч хэрэглэж заншаарай.
§ Хоол идэхдээ эхэлж амталж үзээд, давс нэмэхгүй байх нь зүйтэй.
§ Хатаасан жимс, ногоо, давсалаагүй самар зэрэг амттанг тогтмол хэрэглэж хэвшээрэй.

Eruulmend.mn Ц.Хулан

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших